Цэс

Холбоо барих

ФОТО ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт /2017.11.06-10/

 


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл -ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2017.11.07


Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт дуучин Г.Ариунбаатар мэргэжлийн дуурийн дуулаачдын “ВВС Cardiff singer of the world” уралдаанаас хүртсэн цомоо Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод гардууллаа. 2017.11.07


 


УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг, мөн Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг тус тус хийв. 2017.11.07


УИХ-ын гишүүн З.Нарантуяа 2018 оны улсын төсвийг хэлэлцэж байгаа энэ үед Завхан аймгийн төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, зарцуулалт, ажлын гүйцэтгэл зэрэгтэй газар дээр нь танилцахаар 11-р сарын 4-5-ны өдрүүдэд тойрогтоо ажиллалаа.


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэж, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, мөн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжээгүй болно. 2017.11.07


УИХ-ын дарга М.Энхболд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын парламент дахь Олон улсын парламентын бүлгэмийн гишүүн Жон Гроган тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 2017.11.07


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Британийн парламент дахь Британи-Монголын бүлгийн дарга Жон Гроган  тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 2017.11.07



УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандан нар Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Галошфаи Михай Матиашыг хүлээн авч уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж, санал бодлоо солилцов. 2017.11.07


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл -ийн хоёр дахь хэлэлцүүлэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2017.11.07


УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2017.11.07


Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2017.11.07


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 2017.11.07


УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд манай улсад айлчилж буй Британийн парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 2017.11.08

 


УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Д.Гантулга, Л.Энхболд, Б.Энх-Амгалан, Н.Учрал нар “МИАТ” ХК-ийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт бүтээж байгаа “ТВС-2МС” агаарын хөлгийн их засварын ажлын явц, байдалтай танилцав. 2017.11.08


УИХ-ын гишүүн Н.Оюундариар ахлуулсан Хууль зүйн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, Түр хамгаалах байр, “Өнөр бүл” төвд ажиллав. 2017.11.08


УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг дэмжээгүй болно. Үргэлжлүүлэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн 15 хууль, Улсын Их Хурлын тогтоолын  хоёр төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Мөн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. 2017.11.08


Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүд 85,2 хувь нь дэмжлээ. Үргэлжлүүлэн “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа, мөн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2017.11.09


УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв. 2017.11.10

 


УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. 2017.11.10

 


Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Саранчимэг, Б.Ундармаа нар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ажиллалаа. 2017.11.10

 


УИХ-ын гишүүн Н.Оюундарь Монгол Улсад сайн дурын үйл ажиллагаа явуулж байгаа БНСУ-ын Пусан хотын нүдний эмнэлгийн эмч Ли Санг Хо тэргүүтэй эмч нарыг хүлээн авч уулзав. Ноён Ли Санг Хо “Өнөр бүл” асрамжийн төвийн 60 хүүхдийг үзлэг оношилгоонд хамруулахаар болсноо мэдэгдээд, ирэх таван жилд Монгол Улсын 21 аймагт хүрч ажиллахаар төлөвлөж байгаа талаараа уулзалтын үеэр дуулгав. 2017.11.10

 


Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Улсын Их Хурлын гишүүнээс тавьсан асуулгын хариуг сонссоны дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Мөн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв. 2017.11.10


УИХ-ын Тамгын газрын албан хаагчид Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдсан “Цэрэг-стратегийн бэлтгэл” сургалтанд хамрагдав. 2017.11.11


УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл