Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хорооны 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Ажлын хэсгийн хуралдааны товч мэдээ

2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 17.00 цагаас “В” танхимд Эдийн засгийн Байнгын хорооноос байгуулагдсан Газрын тосны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төсөл болон зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн Ажлын хэсэг хуралдав.

Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хсгийн ахлагч Г.Батхүү, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Д,Зоригт, Д.Ганбат, О.Содбилэг, Х.Болорчулуун, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар болон холбогдох албаны хүмүүс байв.

Уг хуралдаанаар ажлын хэсгийн гишүүд саналаа хэлж, бусад орнуудын газрын тосны тухай хуулийн талаарх судалгааг Улсын Их Хурлын Тамгын газрын судалгаа, шинжилгээний хэсгээр хийлгэж, зөвлөмж гаргуулах, мөн газрыг тосны чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, зарим мэргэжлийн хүмүүс, эрдэмтдийн саналыг бичгээр гаргуулан авч нэгтгэх, ажлын төлөвлөгөө гаргаж, түүнийхээ дагуу зарчмын зөрүүтэй саналын томьёололын эхний хувилбарыг гаргаж ажлын хэсгийн гишүүдэд танилцуулах зэрэг үүрэг чиглэлийг дэд ажлын хэсэгт өгөв.


Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл