Улаанбаатар хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Ц.Оюунбаатар
Ц.Оюунбаатар
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.
Шүүхийн тухай багц хуулийн холбогдох зүйл, заалттай нийцүүлэх зорилгоор дээрх хуулийн төслүүдийг боловсруулсан байна. Тухайлбал эрүүгийн хэргийг зохих шатны журмаар хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг шүүгчдийн зөвлөгөөний хурлаар тогтоосон дарааллыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч захирамж гарган томилох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаантай холбоотой харилцааг зохицуулсан зүйл заалтуудыг хүчингүй болгож, хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн байхаар, эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааг зохицуулахаар хуулийн төслийг боловсруулжээ.
Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд шүүх тойргийн журмаар ажиллах болсонтой холбогдуулан харьяалал тогтоох, аль ч шатны шүүхэд аливаа хэрэг, маргааныг шүүгчид хэрхэн хуваарилах түүнийг албажуулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхийг оролдсон тохиолдолд холбогдох байгууллагад нөлөөллийн мэдүүлгийг хөтөлж хүргүүлэх, шүүх хуралдааны явцыг дуу, дүрс бичлэгээр баталгаажуулан архивт шилжүүлэх, мэргэжлийн хариуцлагын хорооноос гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл аль шатны шүүхэд хандан маргаанаа эцэслэн шийдвэрлүүлэх зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгажээ.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэж байсан ажиллагааг хэвээр үлдээх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаатай холбоотой зүйлүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлснээс гадна Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй гэдэг нь Үндсэн хуулиар олгогдсон хууль зүйн зөвлөгөө авах, өөрөө өөрийгөө өмгөөлөх, дадлага туршлага бүхий бусад этгээдээр төлөөлүүлэх эрхийг хөндөж байгаа эсэх, Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шүүгч, шүүх бүрэлдэхүүнд нөлөөлөхөөр оролдох, нөлөөлсөн гэж үзсэн бол хариуцлагын асуудлыг тодорхой болгох зэрэг саналыг хэлж байсан болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжлээ.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.
Анхаарал тавьсанд баярлалаа.

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ