Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хорооны 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн ажлын хэсгийн хуралдааны тойм

Хууль зүйн байнгын хорооны 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн ажлын хэсгийн хуралдааны тойм

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн хуралдаан мөн өдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа үргэлжлүүлэн хуралдав.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ж.Батзандан, Д.Батцогт, Д.Ганбат нар оролцож, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэ удирдав.

Энэ өдрийн хуралдаанаар ажлын хэсгээс боловсруулсан санал, дүгнэлтийг хэлэлцэж, гишүүд санал нэгтэйгээр Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.


БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл