Эмхэтгэлийн шинэ дугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ.
Шинээр сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Төрийн ордон цогцолбор дахь Их эзэн Чингис хааны хөшөөний өмнөх талбайд болохоор Улсын Их Хурлын тогтоолоор тогтоосон бөгөөд энэхүү ёслолын эрэмбэ дарааллыг нарийн тогтоож өгсөн байна.
Мөн дугаарт нийтлэгдсэн Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолоор 30 гаруй хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүгээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчаас өргөн мэдүүлбэл 2013 оны намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрсөн байна.
Эмхэтгэлийн шинэ дугаарт, Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтлэв. Уг зарлигаар Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй 18-25 насны, хугацаат цэргийн алба хаагаагүй тус улсын иргэн эрэгтэйчүүдийг оршин суугаа нутаг дэвсгэр, суралцаж буй мэргэжлээс үл хамааран сургалтын чөлөөт цагт нь цэргийн жинхэнэ албыг хаалгахтай холбогдсон эрх зүйн орчинг бүрдүүлж, холбогдох хуулийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгожээ.
Эмхэтгэлд, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтэллээ.
Иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай, Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Төсөл хэрэгжүүлэхийг зөвшөөрөх тухай Засгийн газрын тогтоолыг тус тус нийтэллээ.

УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
2013 оны 07 сарын 10
2013 оны 07 сарын 10