Эмхэтгэлийн шинэ дугаарт, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Үүгээр “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг 5 жил тутам” гэсэн өөрчлөлт оруулжээ.
Мөн дугаарт Зээлийн Ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг нийтлэв.
Эмхэтгэлийн энэ дугаарт нийтлэгдсэн Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг баталжээ. Тогтоол ёсоор Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогыг 3,386, 515.4 сая / гурван их наяд гурван зуун наян зургаан тэрбум таван зуун арван таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр, зарлагыг 4,379,479.5 сая / дөрвөн их наяд гурван зуун далан ёсөн тэрбум дөрвөн зуун далан ёсон сая таван зуун мянган/ төгрөгөөр тус тус баталжээ.
Эмхэтгэлд нийтлэгдсэн Дүрэм батлах тухай Засгийн газрын тогтоолоор Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөлийн дүрмийг баталсан байна.Тогтоолд Зөвлөлийн үйл ажиллагааны зарчим, үндсэн чиглэл, Зөвлөлийн бүрэлдэхүүн, зохион байгуулалт түүний бүрэн эрх, хариуцлага зэрэг асуудлыг тусгажээ.
Үүнээс гадна Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Ахмад настан нь жилд нэг удаа ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт амарч сувилуулсны дараагаар сум, хорооны нийгмийн ажилтанд энэхүү журамд заасан баримт бичгийг бүрдүүлэн өгч, эрхийн бичгийн үнийн хөнгөлөлтийг авахаар тогтоожээ.

2013 оны 7 дугаар сарын 17