Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хорооны 2014.04.09-ний өдрийн дэд ажлын хэсгийн хуралдааны тойм

Эдийн засгийн байнгын хорооны 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дэд ажлын хэсгийн хуралдааны тойм

2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 14.00 цагаас “Б” танхимд Эдийн засгийн байнгын хорооны 03 тоот тогтоолоор байгуулагдсан Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын дэд хэсгийн хуралдаан болов.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Гарамгайбаатар ажлын дэд хэсгийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаагаар ахлуулан, хуулийн төсөлтэй холбогдуулан гадаадын улс орнуудын туршлага, эрх зүйн орчныг хэрхэн зохицуулсан талаар харьцуулсан судалгаа гаргах, төсөлтэй холбогдуулан төсөвт үзүүлэх нөлөөллийн талаар шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, Улсын Их Хурал дахь намын бүлгүүдээс болон гишүүд, холбогдох бусад байгууллага, албан тушаалтнаас хуулийн төсөлд өгөх саналыг бичгээр авч, нэгтгэх, төслийн зүйл заалтуудын зөрчил, давхардлыг арилгах, саналын томьёолол бэлтгэх зэрэг үүрэг чиглэл өгөв.

Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл