Цэс

Холбоо барих

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Төлбөрийн системийг шинэчлэх” төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцсөн талаар байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлт

2013 оны 7 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот


Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Төлбөрийн системийг шинэчлэх тухай” т
өслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхөөр ирүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

“Төлбөрийн системийг шинэчлэх тухай” төслийн зээлийн гэрээний төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн болно.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 28.4-т заасны дагуу энэхүү санал, дүгнэлтийг гаргасан болно.



АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ц.ЦОЛМОН


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл