Цэс

Холбоо барих

“Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэл”-ийг хэлэлцээд үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төсөл бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны тойм

Ажлын хэсгийн хуралдааны тойм

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэл”-ийг хэлэлцээд үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төсөл бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 15:50 цагт Төрийн ордны В танхимд хуралдаж, ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат хуралдааныг удирдав.

Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын албаны дарга Г.Золжаргал, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын референт Б.Батаа нар оролцлоо. Ажлын хэсгийн хуралдаанаар Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжиж 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар батлуулахаар тогтлоо.

Тоймыг бэлтгэсэн: Хууль зүйн байнгын

хорооны референт Ч.Батбямба
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл