Цэс

Холбоо барих

МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ БАТЛАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭСЭН ТУХАЙ ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ БАТЛАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭСЭН ТУХАЙ ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ


2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот


Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга, эрхэм гишүүд ээ,


Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдааны 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлсэн билээ.


Тус Байнгын хороо 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, дараах санал, дүгнэлтийг гаргалаа.


1/ Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Ц.Оюунбаатар, Ш.Түвдэндорж нар жил бүрийн төсвийн гүйцэтгэлийн аудитын дүгнэлтэд зөрчил гарсан талаар дурддаг боловч уг зөрчил нь дараа дараагийн жил дахин давтагдаж, аудитын дүгнэлтэд тусгагдсаар байдаг, тухайн зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлдэггүй байдлыг таслан зогсоох, одоогийн төрийн аудитын үйл ажиллагаа, санхүүгийн хяналтыг илүү үр дүнтэй болгон өөрчлөх, санхүүгийн зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэдэг байх, үүнтэй холбогдуулан холбогдох хууль тогтоомжийг шинэчлэх шаардлагатай талаар саналаа илэрхийлснийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд танилцуулж байна.


2/ Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах саналыг дэмжсэн болно.


Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.



ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН

ХОРООНЫ ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл