Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ.
Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд, Ц.Цолмон нар нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг үндэслэн 220 төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг бүхэлд нь эргэж харах, цэгцлэх, шинээр шийдвэр гаргахдаа өмнөх хөнгөлөлт, чөлөөлөлтийг хянаж байх нь зүйтэй гэсэн санал гаргалаа.
2012 онд Зэвсэгт хүчний хөгжлийн санд орсон 2.7 тэрбум төгрөгийн зарцуулалтын асуудлыг Үндэсний аудитын газрын дүгнэлтийг үндэслэн үргэлжлүүлэн тодотгох шаардлагатай гэж Байнгын хороо үзлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26.4.2-д заасны дагуу Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцсэн тухай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлж байна.
АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД
БОДЛОГЫН БАЙНГЫН
ХОРООНЫ
ДАРГА Ц.ЦОЛМОН