Цэс

Холбоо барих

Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулсан экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлийг хэлэлцсэн тухай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлт

2013 оны 7 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон


Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!

Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулсан экспортын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхэд Улсын Их Хурлын гишүүдээс санал гараагүй бөгөөд экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Хуулийн төслийн талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн, уг хуулийн төслийг баталж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ц.ЦОЛМОН
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл