Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны тойм

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг нэгтгэн бүх шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын дэд хэсэг 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 13.00 цагаас А танхимд хуралдлаа.

Ажлын дэд хэсгийн хуралдаанд Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Цолмонгэрэл, Иргэний эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Гэрэлмаа, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндийн санхүүжилтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Эрдэнэчимэг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Стратеги төлөвлөлтийн газрын дарга С.Мөнхзул, Нийгмийн даатгалын ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалын газрын дарга Р.Наранчимэг болон тус Байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үндсэн багцад хамаарах тусламж үйлчилгээнүүд, тусламж үйлчилгээтэй холбогдон гарах зардлын тооцооллыг талаар хуралдаанд оролцсон яамдуудын төлөөллийн саналыг сонсож, даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үндсэн багцад төрөх, эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээг нэмж тусгах талаар Ажлын хэсгийн гишүүд санал нэгдлээ.

Ажлын дэд хэсгийн хуралдаан 16.30 цагт өндөрлөлөө.



НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ

БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл