Ажлын хэсгийн хуралдааны тойм
Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 11:30 цагт Төрийн ордны Г танхимд хуралдаж, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан хуралдааныг удирдав. Ажлын хэсгийн хуралдаанд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин болон ажлын хэсгийн гишүүд оролцлоо.
Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий дэд ажлын хэсгийн хуралдаан 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 15:30 цагт Төрийн ордны Г танхимд хуралдав. Дэд ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат хуралдааныг удирдав. Дэд ажлын хэсгийн хуралдаанд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин болон ажлын хэсгийн гишүүд оролцлоо.
Цагдаагийн албаны тухай хуулийн төслийн талаарх ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 75 саналын томъёоллыг үргэлжлүүлнэ хэлэлцүүллээ.
Тоймыг бэлтгэсэн: Хууль зүйн байнгын
хорооны референтЧ.Батбямба
хорооны референтЧ.Батбямба