Цэс

Холбоо барих

НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ АСУУДЛААР ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2012 оны 10 дугаар                                                                                                                                                                                          Улаанбаатар хот
сарын 23-ны өдөр
Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүн Х.Тэмүүжин

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт, Н.Батцэрэг, Ц.Даваасүрэн, С.Оюун, Л.Цог, Д.Эрдэнэбат нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсруулж Монгол Улсын Их Хуралд 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн билээ.
Улсын Их Хурлын 2002 оны 21 дүгээр тогтоолд нэмэлт оруулж, “Чингис хаан” одонг жил бүрийн 11 дүгээр сарын 14-ний өдөр буюу “Монгол бахархлын өдөр” олгож байхаар тусгасантай холбогдуулан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо уг төслийг 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэв. Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Д.Батцогт, Л.Цог нар өөрсдийн байр сууриа илэрхийлж, Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг Монгол бахархлын өдрийг үндэстний бахархлын өдөр болгон өөрчлөх гэсэн санал гаргасан болно.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.



ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА                                  А. БАКЕЙ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл