2012 оны 10 дугаар Улаанбаатар
сарын 23-ны өдөр хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Л.Эрдэнэчимэг
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газраас Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн билээ.
Дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дараах санал, дүгнэлтийг Та бүхэнд танилцуулж байна.
Монгол Улсын Засгийн газраас Жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий 33 чиглэлийн 789 төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэх хугацаа 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусах гэж байгаатай холбогдуулан хуулийн үйлчлэх хугацааг 1 жилээр сунган 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгохоор дээрх хуулийн төслүүдийг боловсруулжээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.
Анхаарал тавьсанд баярлалаа.
ТӨСВИЙН БАЙНГЫН