Өнөөдөр хэвлэгдэн гарч буй эмхэтгэлийн дугаарт, “Оюутан-цэрэг” хөтөлбөр, тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.
Тогтоолд энэхүү хөтөлбөрийг боловсруулах болсон үндэслэл, мөн хөтөлбөрийн зорилго, зорилгын хүрээнд ямар зорилтууд дэвшүүлснийг эмхэтгэлийн шинэ дугаараас танилцах боломжтой. Үүнээс гадна хөтөлбөрийн хүрээнд ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх, хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт хэрхэн хийгдэх, түүнийг хэрэгжүүлснээр гарах үр дүнг тооцсон байна.
Энэ тогтоолын хавсралтад их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь сайн дурын үндсэн цэргийн алба хаах эрх зүйн орчныг бүрдүүлэх, сонгон суралцахаар цэргийн алба хаах цэргийн бэлтгэл сургалтад хамруулах талаар хэрэгжүүлэх үйл ажиллагааг тогтоож өгчээ.
Эмхэтгэлийн дугаарт, Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журмын хавсралтад өөрчлөлт оруулсан Засгийн газрын тогтоолыг нийтлэв.
Үүнд, цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэх газар нь 23.00 цаг хүртэл үйлчлэх, 9-16 хүртэлх насанд хүрээгүй хүүхдэд зуны улиралд /4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаа/ 20.00 цаг, өвлийн улиралд /10 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаа/ 18.00 цаг хүртэл үйлчлэх бөгөөд өдөрт нэг удаа 2 цагаас илүүгүй хугацаагаар үйлчлэхээр тогтоосон байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.