Өргөдлийн байнгын хорооны 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04 тоот тогтоолоор байгуулагдсан Нийгмийн даатгалын тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийг хангах арга хэмжээ авах, холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар судлан дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “В” танхимд хуралдав.
Хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг, Н.Номтойбаяр, Өргөдлийн байнгын хорооны Ахлах зөвлөх С.Заяадэлгэр, референт Х.Баттөгсөх, Э.Баярмаа, Батлан хамгаалах яамны Хууль зүйн хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Энхболд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Батжаргал, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн А.Чимэгээ нар оролцлоо.
Ажлын хэсэг Нийгмийн даатгалын тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор Байнгын хорооноос авах шаардлагатай арга хэмжээний талаар хэлэлцэж, санал, дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаар танилцуулахаар боллоо.
ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА