Цэс

Холбоо барих

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөл: нэмэлт санхүүжилт”, “эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийн талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлт

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөл: нэмэлт санхүүжилт”, “эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийн талаар АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2013 оны 5 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар урьдчилан зөвшилцсөн ”Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөл: Нэмэлт санхүүжилт”, “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2013 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Хэлэлцээрүүдийг Байнгын хорооны хуралдаанаар зөвшилцөх явцад Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зөвлөх үйлчилгээний зардал болон төлөвлөгдөөгүй зардлуудыг бууруулах үүргийг Засгийн газарт өгсний дагуу Азийн хөгжлийн банктай хамтран зээлийн хэлэлцээрүүдэд уг зардлуудыг бууруулж оруулж ирснийг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөл: Нэмэлт санхүүжилт”, “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны гишүүд тус тус санал нэгтэйгээр соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Соёрхон батлах тухай хуулийн төслүүдийн талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн, уг хуулийн төслүүдийг баталж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.


АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ц.ЦОЛМОН


Төсөл

Чуулганы нэгдсэн хуралдаанд

2013.05.08


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны … дугаар сарын …-ны өдөр

Улаанбаатар хот

ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ


1 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөл: Нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.


ГАРЫН ҮСЭГ





















Төсөл

Чуулганы нэгдсэн хуралдаанд

2013.05.08




МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ



2013 оны … дугаар Улаанбаатар

сарын …-ны өдөр хот



ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ



1 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.










ГАРЫН ҮСЭГ













Хуваалцах:

Холбоотой мэдээлэл