Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 17 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Хуулиар, стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа эрхлэх, эсхүл үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн гадаадын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээ 49 хувиас илүү гарах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэх бөгөөд бусад тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэх ажээ.

Мөн дугаарт Монгол Улсаас Йорданы Хашимитын Вант Улс, Малайзын Холбооны Улс, Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг тус тус эгүүлэн татаж, мөн дээрх улсуудад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг тус тус томилсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтлэв.

Авлигын эсрэг хуульд, ...албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг тухайн оны 2 дугаар улиралд багтаан “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтэлнэ гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүд, Засгийн гишүүд зэрэг нийт 237 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг бүрэн эхээр нь нийтэллээ.


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци


2013 оны 5 дугаар сарын 6

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл