Цэс

Холбоо барих

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ЯПОНЫ ОУХА БАНК ХООРОНД БАЙГУУЛАХ ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙГ ЗӨВШИЛЦСӨН ТАЛААР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2013 оны 5 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулах экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөхөөр ирүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүдээс санал гараагүй бөгөөд төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжсэн болно.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 28.4-т заасны дагуу энэхүү санал, дүгнэлтийг гаргасан болно.


АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД

БОДЛОГЫН БАЙНГЫН

ХОРООНЫ ДАРГА                          Ц.ЦОЛМОН
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл