2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 14.00 цагт “В” танхимд Эдийн засгийн Байнгын хорооноос байгуулагдсан Үнэт цаасны зах зээлийн тухай хууль/шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн Ажлын хэсэг хуралдав.
Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч, Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Ганбат, Ц.Нямдорж нар болон Ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх мэргэжлийн багийнхан, холбогдох албаны хүмүүс оролцов.
Уг хуралдаанаар дэд ажлын хэсгээс оруулж ирсэн хуулийн төслийн талаарх зарчмын гол таван асуудлыг танилцуулж, уг асуудлуудын дагуу зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг бэлтгэж дараагийн хуралдаанд танилцуулахыг дэд ажлын хэсэгт чиглэл болгов.
Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба