2013 оны 05 дугаар сарын 08-ний өдөр
Улаанбаатар хот
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2013 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаараа хийлээ.
Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэхэд Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийн төсөлд нийт 214 хууль, тогтоомж буюу одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн бараг 50 хувийг шинээр, шинэчилсэн найруулгаар, нэмэлт, өөрчлөлт хийх байдлаар боловсруулахаар оруулж ирүүлснийг Хууль зүйн байнгын хороо Хууль зүйн яамтай хамтран нягтлан судалж зайлшгүй шаардлагатай хууль, тогтоомжуудын төслийг тусгах, цаашдаа Байнгын хороодын ажлын алба тус бүр өөрийн эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомжуудын судалгааг гарган тодорхой, бодитой дүгнэлт гаргасны үндсэн дээр өөрчлөлт, шинэчлэлт хийж байх нь зүйтэй гэсэн санал гаргасан.
Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр Үндсэн чиглэлийн төслийн 169-д заасан Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулахдаа гамшгаас урьдчилан сэргийлэх талаар онцгой анхаарч тусгах санал гаргасан. Мөн Шашны талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг боловсруулан гаргах шаардлагатай байгаа тухай санал гаргасныг Байнгын хорооны эрхлэх асуудлын дагуу Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хуралдаанаар Үндсэн чиглэлийн төслийн 139-ийн Хууль, Улсын Их хурлын тогтоолын төсөл боловсруулах үндэслэл, шаардлага хүснэгтэд “тэдгээрт хариуцлага ногдуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх” гэснийг хасах тухай Улсын Их Хурлын гишүүн Б.Болор, Н.Энхболд нарын, 171-ийг бүхэлд нь хасаж Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг жагсаалтын 141-т багцлан нэмж оруулах тухай Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдын, 168 дугаарт бичигдсэн Аврагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн нэрийг Онцгой байдлын албаны тухай хуулийн төсөл болгон өөрчлөх тухай Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатын, 187 дугаарт бичигдсэн “Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хяналт тавих Байнгын хороог Төрийн байгуулалтын байнгын хороо гэснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гэж өөрчлөх тухай Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Ц.Цолмон нарын, Онц байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Хямралт нөхцөл байдлын үеийн байгууллага хоорондын харилцан ажиллагааны тухай шинэ хуулийн төслүүдийг нэмж оруулах тухай Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэгийн гаргасан саналын томъёоллуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд саналуудыг тус тус дэмжсэн болно.
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг саналын томъёоллын хамт Хууль зүйн байнгын хороонд хүргүүлж байна. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд Байнгын хороог төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат оролцоно.
АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД
БОДЛОГЫН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Ц.ЦОЛМОН
2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр
Улаанбаатар хот
1. Үндсэн чиглэлийн төслийн 139-ийн Хууль, Улсын Их хурлын тогтоолын төсөл боловсруулах үндэслэл, шаардлага хүснэгтэд “тэдгээрт хариуцлага ногдуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх” гэснийг хасах
Санал гаргасан: Улсын Их Хурлын гишүүн Б.Болор, Н.Энхболд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжсэн
2. Үндсэн чиглэлийн төслийн 171-ийг бүхэлд нь хасаж Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг жагсаалтын 141-т нэмж оруулан багцлах
Санал гаргасан: Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжсэн
3.Үндсэн чиглэлийн төслийн 168 дугаарт бичигдсэн Аврагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн нэрийг Онцгой байдлын албаны тухай хуулийн төсөл болгон өөрчлөх
Санал гаргасан: Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат

4. Үндсэн чиглэлийн төслийн 187 дугаарт бичигдсэн “Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хяналт тавих Байнгын хороог Төрийн байгуулалтын байнгын хороо гэснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гэж өөрчлөх
Санал гаргасан: Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Ц.Цолмон

5. Үндсэн чиглэлийн төсөлд Онц байдлын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/, Хямралт нөхцөл байдлын үеийн байгууллага хоорондын харилцан ажиллагааны тухай хуулийн /шинэ/ төслүүдийг нэмж оруулах
Санал гаргасан: Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ 2016 ОН ХҮРТЭЛ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН ЗАРЧМЫН ЗӨРҮҮТЭЙ САНАЛЫН ТОМЪЁОЛОЛ
2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр
Улаанбаатар хот
1. Үндсэн чиглэлийн төслийн 139-ийн Хууль, Улсын Их хурлын тогтоолын төсөл боловсруулах үндэслэл, шаардлага хүснэгтэд “тэдгээрт хариуцлага ногдуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх” гэснийг хасах
Санал гаргасан: Улсын Их Хурлын гишүүн Б.Болор, Н.Энхболд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжсэн
2. Үндсэн чиглэлийн төслийн 171-ийг бүхэлд нь хасаж Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг жагсаалтын 141-т нэмж оруулан багцлах
Санал гаргасан: Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжсэн
3.Үндсэн чиглэлийн төслийн 168 дугаарт бичигдсэн Аврагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн нэрийг Онцгой байдлын албаны тухай хуулийн төсөл болгон өөрчлөх
Санал гаргасан: Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжсэн
4. Үндсэн чиглэлийн төслийн 187 дугаарт бичигдсэн “Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хяналт тавих Байнгын хороог Төрийн байгуулалтын байнгын хороо гэснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гэж өөрчлөх
Санал гаргасан: Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Ц.Цолмон
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжсэн
5. Үндсэн чиглэлийн төсөлд Онц байдлын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/, Хямралт нөхцөл байдлын үеийн байгууллага хоорондын харилцан ажиллагааны тухай хуулийн /шинэ/ төслүүдийг нэмж оруулах
Санал гаргасан: Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжсэн
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо