Цэс

Холбоо барих

Маршалын албаны тухай хуулийн төслийн ажлын хэсгийн хуралдааны тойм /2013.05.13/

Маршалын албаны тухай хуулийн төслийн ажлын хэсэг 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 11.00-12.00 цагийн хооронд Төрийн ордны 334 тоот өрөөнд хуралдав. Хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч С.Баярцогт, ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүйн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн Дэд хэсгийн гишүүд оролцов.
Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхдээ анхаарах зарчмын саналуудаа танилцуулж, хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх явцад Улсын Их Хурлын гишүүдээс гаргаж байсан саналыг харгалзан үзэж саналаа боловсруулах чиглэл өгөв.
Түүнчлэн хуралдааны явцад Дэд хэсгийн гишүүдээс хуулийн төслийн талаар хэлсэн саналуудыг холбогдох байгууллагаас албан ёсоор ажлын хэсэгт үндэслэл, тайлбарын хамт саналаа ирүүлсний дараа, дараагийн ажлын хэсгийн хуралдаанд хэлэлцүүлэхээр тогтов.

Хууль зүйн байнгын хорооны ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл