Цэс

Холбоо барих

Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах хэлэлцээрт оруулахаар санал болгосон нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах хэлэлцээрт оруулахаар санал болгосон нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2013 оны 5 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар урьдчилан зөвшилцсөн Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах хэлэлцээрт оруулахаар санал болгосон нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2013 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Хуулийн төслийг хэлэлцүүлэхэд Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр уг асуудлыг Байнгын хороогоор 2012 оны 10 дугаар сард зөвшилцсөн боловч Засгийн газраас соёрхон батлах тухай хуулийн төслийг хугацаа алдаж өргөн мэдүүлж байгааг цаашид анхаарах нь зүйтэй гэсэн санал гаргалаа.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах хэлэлцээрт оруулахаар санал болгосон нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн, уг хуулийн төслийг баталж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.




АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ц.ЦОЛМОН



Ёсчлох

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ


2013 оны … дугаар сарын …-ны өдөр

Улаанбаатар хот


ХЭЛЭЛЦЭЭРТ ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ



1 дүгээр зүйл. Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, Засгийн газрын өргөн мэдүүлсний дагуу соёрхон баталсугай.


2 дугаар зүйл. Энэ хуулийг 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.





ГАРЫН ҮСЭГ















Хуваалцах:

Холбоотой мэдээлэл