БАЙГАЛЬ ОРЧИН,ХҮНС,ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ /2013.05.07/
Байгаль орчин,хүнс,хөдөө аж ахуйн байнгын хорооны 2013 оны 13 тоот тогтоолоор байгуулагдсан Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих үндэсний хөтөлбөрийг боловсруулах, ногоон эдийн засгийн өсөлтийг хэмжих талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хурал 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 10.25 цагт Төрийн ордны “Г” танхимд эхлэв. Хурлыг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл удирдан явуулж, ажлын хэсгийн гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан, А.Бакей, Ц.Цолмон болон дэд ажлын хэсгийн гишүүд болох Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар, Үйлдвэр,хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан Байгаль орчин,ногоон хөгжлийн яамны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Д.Тэнгис, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын Нэгдсэн бодлого төлөвлөлт зохицуулалтын газрын дарга Ч.Нэргүй, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын Цэвэр үйлдвэрлэл, цэвэр хөгжлийн газрын дарга Г.Түмэнжаргал нар оролцлоо. Хуралдаанаар Ногоон эдийн засагт шилжих үндэсний хөтөлбөрийг үлгэрчилсэн загварын дагуу хэрхэн боловсруулах талаар ярилцаж, салбар салбарын саналуудыг тусган нэгтгэж дахин 14 хоногийн дараа хуралдахаар болов.
Хуралдаан 11.05 минутад өндөрлөв.
Тойм бэлтгэсэн Г.Алтанцэцэг