Цэс

Холбоо барих

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, хуваарь 2020.11.23-27

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн

2020.11.20-ны өдрийн хурлаар батлав. 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ

11 ДҮГЭЭР САРЫН 23-НААС 27-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, 

АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН 

ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ


/Жич: Намын бүлэг, ажлын хэсэг, Байнгын, Түр хорооны болон 

нэгдсэн хуралдаан цахимаар хуралдана/



НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:


11 дүгээр сарын 23-ны Даваа гарагт:

                                                                                                                                                                                                                                                        

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.


ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:


11 дүгээр сарын 23-ны Даваа гарагт: 


  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.


11 дүгээр сарын 24-ний Мягмар гарагт: 


  • Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас  “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.


ГУРАВ.ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН:


11 дүгээр сарын 24-ний Мягмар гарагт:


1.Түр хорооны хуралдаан /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах/ 12.00 цагаас “Их хуралдай” танхимд:


Хэлэлцэх асуудал:


  • Цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл сонсох /Засгийн газарт чиглэл өгөх Улсын Их Хурлын тогтоолын төсөл/.


ДӨРӨВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:


11 дүгээр сарын 25-ны Лхагва гарагт:


1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:


Хэлэлцэх асуудал:



ТАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:


/Нэгдсэн хуралдааны ирцийн бүртгэл 09.00 цагаас эхэлж бэлтгэл 

хангагдмагц цахим хуралдаан 10.00 цагаас эхэлнэ/


11 дүгээр сарын 27-ны Баасан гарагт 10.00 цагаас:


/Жич: ZOOM программыг интернетэд холбогдсон гар утас, зөөврийн  

компьютерт суулган хуралдаанд оролцох бөгөөд санал хураалтад зөвхөн

Тамгын газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad төхөөрөмжийн

MyParliament программыг ашиглан оролцох./





ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ГАЗАР 


---o0o---

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл