Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүд онлайнаар хуралдлаа


Улсын Их Хурлын гишүүд өнөөдөр 17.00 цагаас онлайн хурал хийж, маргааш хуралдах чуулганы нэгдсэн хуралдааны дэг, үг хэлэх, санал хураалтад оролцох журам, техник, зохион байгуулалтын асуудлаар санал солилцлоо.

Маргааш буюу 13-ны өдөр Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах юм.

Хуралдааныг онлайн хэлбэрээр хийхээр төлөвлөж байгаа бөгөөд өглөө 10.00-12.00 цагийн хооронд техникийн туршилт, тохируулгын ажил хийсний дараа нэгдсэн хуралдаан эхэлнэ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл