Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж АОХН-ийн хуралд оролцож байгаа Авлигын эсрэг Олон Улсын Академийн дарга Мартин Кройтнерийг 2013 оны 04 сарын 27-ны өдөр 12.30 цагт Төрийн ордны ёслолын танхимд хүлээн авч уулзав.
Уг уулзалтанд Хууль зүйн байнгын хорооны болон Гадаад харилцааны яам, Авлигатай тэмцэх газрын ажилтнууд оролцсон бөгөөд Мартин Кройтнерийг Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын 7 дугаар бага хуралд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ.
Монгол Улсын Их Хурал “Авлигын эсрэг Олон Улсын Академийг олон улсын байгууллага болгон үүсгэн байгуулах тухай хэлэлцээр”-т нэгдэн орох тухай хуулийг 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдөр соёрхон баталж тус академийн бүрэн эрхт гишүүн болсон.
Цаашид тус академаас зохион байгуулах сургалтанд идэвхтэй оролцож, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд тун удахгүй Улсын Их Хурал эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хууль зүйн салбарт хийгдэж байгаа хэд хэдэн томоохон хуулиудыг соёрхон батлахаар ажиллаж байгаагийн дотор Гэмт хэргийн тухай шинэ хууль байгааг дурдаад уг хуулийг Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нийцүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэргийг тодорхой зааж, шан харамж авах асуудлыг зохицуулах, гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах талаар тус хуулийн төсөлд тусгасан байгааг дурдав.
Ийнхүү Авлигын эсрэг Олон Улсын Академийн дарга Мартин Кройтнерт цаашдын ажилд нь амжилт хүссэнээр уулзалт өндөрлөв.

Хууль зүйн байнгын хорооны ажлын алба