Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай 03 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны 2013 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт Сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан болон ажлын албаны хүмүүс очиж ажиллав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан сонгуулийн бэлтгэл ажил болон сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх явц, түүнд тавьж буй хяналт болон сонгуулийн ажлыг хэрхэн хангаж ажиллаж байгаа болон гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн сонгуульд орох бүртгэлийн байдал, сонгуулийн хууль тогтоомжийг иргэдэд танилцуулах, сурталчлах ажлын зохион байгуулалт ямар байгаатай танилцсан юм.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдорж энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг төлөвлөгөөний дагуу цаг хугацаанд нь хийж байгааг онцлоод гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийг иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулах, иргэний бүртгэлийн зөрчилтэй байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэх, сонгогчдыг санал өгөх боломжоор хангаж, иргэний үнэмлэхийн тараалтыг эрчимжүүлэх зэрэг ажлыг хийж байгааг дурдсан бөгөөд түүнчлэн сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой техник технологи, програм хангамжийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Тухайлбал одоогийн байдлаар давхардах боломжгүй програм хангамжийг бий болгон иргэний бүртгэл мэдээллийн нэгдсэн санг ашиглан сонгогчдыг нэрийн жагсаалтыг үйлдэж аймаг, нийслэлийн сонгуулийн тойргийн хороонд хүргүүлсэн гэв. Сонгуулийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хангагдаж байгааг хэллээ.
Ийнхүү Улсын Их хурлын гишүүн Ж.Батзандан сонгуулийн бэлтгэл ажлын явц, байдалтай танилцсаны дараа сонгуулийн хуулийн хэрэгжилтэд сайн зохион байгуулан ажиллаж байгааг дурьдаад үлдсэн хугацаанд хийсэн болон хийх гэж байгаа ажилдаа онцгой анхаарч хуулийн заалтыг нэг бүрчлэн биелүүлж ажиллахыг анхаарууллаа.
Сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо