Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хорооны 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ажлын хэсгүүдийн хуралдааны тойм

Ажлын хэсгийн хуралдааны тойм

-Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх дэд ажлын хэсгийн хуралдаан 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 08:30-12:00 цагт Төрийн ордны В танхимд хуралдаж, дэд ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат хуралдааныг удирдав. Ажлын хэсгийн хуралдаанд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин болон ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

Цагдаагийн албаны тухай хуулийн төслийн талаарх ажлын хэсгийн 74 саналын төслөөс 43 хүртлэх саналын төслийг зүйл, заалтаар нь хэлэлцсэн бөгөөд 2013 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн Байнгын хорооны хуралдааны дараа үргэлжлүүлж хэлэлцэхээр тогтов.

-Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн хуралдаан 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 10:30-14:00 цагт Төрийн ордны Г танхимд хуралдаж, ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан хуралдааныг удирдав. Ажлын хэсгийн хуралдаанд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин болон ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн төслийн талаарх 30 гаруй саналын томъёолол болон хууль зүйн үйлчилгээний хэлтсийн экспертийн албаны ахлах зөвлөхийн дүгнэлтийг хэлэлцлээ.

-"Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан хуралдаан 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 10:30-14:00 цагт Төрийн ордны Г танхимд хуралдаж, ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан хуралдааныг удирдав. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа болон ажлын хэсгийн хэсгийн гишүүд оролцлоо.

Ажлын хэсгийн гишүүдэд тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг сайтар хангахыг ахлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан даалгалаа.

-Хүний эрхийн үндэсний комиссын “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэл”-ийг хэлэлцээд үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төсөл бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 14:00 цагт Төрийн ордны Г танхимд хуралдаж, ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат хуралдааныг удирдав.

Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг, Хүний эрхийн үндэсний комиссын ажлын албаны дарга Г.Золжаргал нар оролцлоо. Ажлын хэсгийн хуралдаанаар Байнгын хорооны тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжлээ.

Тоймыг бэлтгэсэн:
Хууль зүйн байнгын хорооны референт Ч.Батбямба
Нэр Файл
Хавсралт файл Файл татах
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл