Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаан
Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан “Монгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод орчин, хөгжлийн явц байдалд судалгаа, дүгнэлт хийх, цаашид баримтлах чиг хандлага, даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох” үүрэг бүхий ажлын хэсэг 13.00 цагт “Б” танхимд хуралдав. Уг хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, Г.Батхүү, Б.Болор, Д.Ганбат, С.Дэмбэрэл, Ц.Оюунбаатар, Л.Энх-Амгалан нар оролцож дэд ажлын хэсгээс гаргасан зөвлөмжийн төсөл дээр харилцан санал солилцоод Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналуудыг дүгнэлт, зөвлөмждөө нэмж тусган Ажлын хэсэгт хүлээлгэн өгөхөөөр тогтов.
Ажлын алба