Цэс

Холбоо барих

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БОЛОН ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙН 2013 ОНЫ 5 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны хамтарсан 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 02/03 тоот тогтоолоор байгуулагдсан Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 14.50 цагаас Төрийн ордны “В танхимд хуралдлаа.
Ажлын хэсгийн хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Батчимэг удирдан, Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт, Л.Энх-Амгалан, Д.Ганбат, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ахлах зөвлөх Ч.Сосорбарам, Хууль зүйн байнгын хорооны зөвлөх Г.Нямдэлгэр, референт П.Туяа, Байнгын хорооны нарийн бичгийн дарга С.Дунжидмаа болон ажлын хэсгийн дэд хэсгийн гишүүд оролцлоо.
Ажлын хэсгийн хуралдаанаар хуулийн төслийн Наймдугаар бүлэг болох Боомтын удирдлага, зохион байгуулалтын тухай 23, 24, 25, 26 дугаар зүйлүүдийн заалтуудаар санал солилцож ажлын дэд хэсэгт орсон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын газрын ажилтнуудыг хуулийн төслийн эдгээр зүйлүүдээр саналаа томъёолон 5 дугаар сарын 30-нд ажлын хэсгийг ахлагч Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэгт гаргаж өгөх үүрэг өгөв. Мөн Байнгын хорооны ажлын албаны ажилтнуудыг санал хураалт хийх томъёоллуудыг эцэслэн бэлэн болгох үүрэг өгөв.
Хуваарийн дагуу Ажлын хэсгийн дараагийн хуралдааныг 2013 оны 5 сарын 31-ний өдрийн 11 цагт хийхээр тогтов.
Хуралдаан 16.05 цагт өндөрлөв.

Тойм бэлтгэсэн: Референт П.Туяа

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл