Ажлын хэсгийн хуралдааны тойм
Маршалын албаны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн хуралдаан 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 13:00 цагт Төрийн ордны В танхимд хуралдав. Ажлын хэсгийн хуралдаанд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин болон ажлын хэсгийн гишүүд оролцлоо.
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн хуралдаан 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 14:30 цагт Төрийн ордны В танхимд хуралдаж, дэд ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар хуралдааныг удирдав. Ажлын хэсгийн хуралдаанд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин болон ажлын хэсгийн гишүүд оролцлоо.
Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн хуралдаан 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 14:30 цагт Төрийн ордны В танхимд хуралдаж, дэд ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан хуралдааныг удирдав. Ажлын хэсгийн хуралдаанд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин болон ажлын хэсгийн гишүүд оролцлоо.
Тоймыг бэлтгэсэн: Хууль зүйн байнгын
хорооны референт Ч.Батбямба