Цэс

Холбоо барих

ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ц.ДАВААСҮРЭН АЗИЙН САНГИЙН ЗАСАГЛАЛЫН ХӨТӨЛБӨРИЙН УДИРДАГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Aзийн сангийн Засаглалын хөтөлбөрийн удирдагч Basanta Pokharel-ыг хүлээн авч уулзав.

Уулзалтад “Захиргааны шинэ санаачлага” ТТБ-ийн гүйцэтгэх захирал С. Цэрэнпүрэв, Азийн сангийн хөтөлбөрийн ажилтан Д.Даваадамдин, Захиргааны шинэ санаачлага ТББ-ийн төсийн ажилтан Г.Ариунчимэг нар байлцав.

Уулзалтаар, Азийн сангаас Монгол Улсад явуулж байгаа төсөл, хөтөлбөр, засаглал, ил тод байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагаа дурдан цаашид, иргэдийн оролцоог хангах, ялангуяа төсвийн хэлэлцүүлэг, төсвийн нээлттэй, ил тод байдлыг хангах, хүний ёс зүй, иргэдийн оролцох оролцоог хангах, олон нийтийн санал авсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжээгүй хэсгүүдэд илүү төвлөрч, тодорхой санал боловсруулан хамтарч ажиллах саналтай байгаагаа онцлон тэмдэглэж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, төсвийн ил тод байдлыг хангахын тулд эрх зүйн орчин бүрдсэн, Төсвийн шинэ хуулийг судлан үзэж тодорхой чиглэл, бусад салбар, яамдаар хийсэн судалгаанд түшиглэн үр дүн гарч болох төсөл дээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа онцлон тэмдэглэсэн болно.



ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ
АЖЛЫН АЛБА
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл