Өнгөрсөн ням гаригт /2013.05.26/ тус Байнгын хорооны санаачилга, дэмжлэгтэйгээр Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай дунд сургууль болон Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 35 дугаар сургуулийн багш, сурагчдын дунд сагс, гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.
Манай улсын хэмжээнд 6 тусгай сургууль байдгаас харааны бэрхшээлтэй хүүхдийн 1, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 1, оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 4 тусгай сургуульд ердөө 1670 хүүхэд суралцдаг байна. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай дунд сургууль нь БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор 1964 онд Улаанбаатар хотод байгуулагджээ. Тус сургууль Боловсролын тухай болон бага дунд боловсролын тухай хуульд зааснаар 21 аймаг, нийслэлийн дүүргүүдээс сонсгол хэл, ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг элсүүлэн авч, тэдэнд сургуулийн өмнөх бага, суурь, бүрэн дунд боловсролыг сургалтын тусгай арга зүй, технологиор олгодог, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ажээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ч гэсэн үе тэнгийнхээ хүүхдүүдийн нэгэн адилаар тоглож наадах, сурч боловсрол эзэмших, ирээдүйд нийгмийн амьдралд оролцож хөдөлмөр эрхлэх, өөрийн хүсэл зорилгоо биелүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх бүхий л боломжийг нь төрийн зүгээс аль болохоор дэмжсэн бодлого явуулах шаардлагатай байгаа юм.
Тийм ч учраас энэ тэмцээнийг Байнгын хороо санаачлан зохион байгуулсан бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон явагдах энэ арга хэмжээ хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч бусад хүүхдүүдээс бие бялдар, оюун санааны хувьд дутахгүй гэдгийг нь харуулсан чухал арга хэмжээ байлаа.
Өрсөлдөөн ихтэй энэ тэмцээнд багийн нийлбэр дүнгээрээ 3:1 харьцаагаар Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай дунд сургуулийн баг тамирчид тэргүүн байр эзэлж, “Өргөмжлөл” мөнгөн шагнал хүртсэн бол удаах байранд Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 35 дугаар сургуулийн тамирчид орлоо.

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА