Цэс

Холбоо барих

МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ, ЕРӨНХИЙ КОНСУЛЫН БОЛОН КОНСУЛЫН ГАЗРЫГ ГАДААДЫН ЗАРИМ УЛСАД НЭЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ ДҮГНЭЛТ

2013 оны 6 дугаар Улаанбаатар

сарын 06-ны өдөр хот


Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн

Н.Энхболд



Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,


Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар урьдчилан зөвшилцсөн Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын болон Консулын газрыг гадаадын зарим улсад нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2013 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.


Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд Байнгын хорооны гишүүдээс санал гараагүй болно.


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3 дахь заалтын дагуу Бүгд Найрамдах Индонез Улсын нийслэл Жакарта хотод Монгол Улсын Элчин сайдын яам, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын нийслэл Бразилиа хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээх, Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын нийслэл Кабул хотод Монгол Улсын Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээх, Бүгд Найрамдах Түрк Улсын Истанбул хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хайлаар хотод Монгол Улсын Консулын газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотод Монгол Улсын Консулын газар тус тус нээн ажиллуулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонхи дэмжсэн болно.


Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын нийслэл Кабул хотод Монгол Улсын Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээн ажиллуулахыг тустай заалт болгон нэмсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оруулан батлуулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.





Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ !



Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын болон Консулын газрыг гадаадын зарим улсад нээх, сэргээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн тогтоолын төслийг баталж өгөхийг Та бүхнээс хүсье.


Анхаарал тавьсанд баярлалаа.







АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД

БОДЛОГЫН БАЙНГЫН

ХОРООНЫ ДАРГА Ц.ЦОЛМОН
































Хуваалцах:

Холбоотой мэдээлэл