Цэс

Холбоо барих

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Эцсийн найруулга
2013.6.07
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны ... дугаар сарын ...-ны өдөр
Улаанбаатар   хот

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС
ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Импортоор оруулж байгаа /4410.12/ тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /ОSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан материалын жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Засгийн газар батална.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.




Гарын үсэг
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл