Өнөөдөр /2014.3.03.27- ны пүрэв гарагт/ “Мянганы хөгжлийн зорилтуудын Монгол Улсын хөгжилд оруулсан хувь нэмэр” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг Чингис хаан зочид буудлын хурлын танхимд болж өндөрлөлөө. Тус хэлэлцүүлэгт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Хатагтай Сезин Синаноглу болон албаны бусад хүмүүс оролцож, “Мянганы хөгжлийн зорилтуудын Монгол Улсын хөгжилд оруулсан нөлөөллийн үнэлгээ” сэдвээр хийсэн судалгааны дүнг сонсов.
Хэлэлцүүлэгт оролцогсод дээрх судалгааны үр дүн Монгол Улсын төлөвлөлт болон 2015 оноос хойших хөгжлийн асуудлыг тодорхойлоход хэрхэн нөлөөлөх талаар санал бодлоо солилцлоо.
Тус хэлэлцүүлгийг нээж, Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ: Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн явцын талаарх Үндэсний тав дахь илтгэлээс үзэхэд зарим зорилтууд тухайлбал, ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хүйсийн тэгш байдлыг хангах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, сүръеэгийн өвчлөлийн түвшинг бууруулах, хот суурин болон хөдөө орон нутаг дахь хөгжлийн ялгааг бууруулах, байгаль орчныг хамгаалах, бохирдлыг бууруулах зэрэг зорилтуудын хувьд 2015 он хүртэлх үлдэж буй хугацаанд хэрэгжилтийг нь улам илүү эрчимжүүлэх бодлогыг боловсруулж, ажиллах шаардлагатай нь харагдаж байна. Энэ асуудлуудаар төрийн байгууллагуудаас гадна улс төрийн нам, хувийн хэвшил, судалгааны байгууллагууд, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл зэрэг нийт үндэсний хэмжээний оролцогч талууд болон НҮБ, гадаадын түнш, хандивлагч байгууллагуудтай нягт хамтарч ажиллах шаардлагатай байгааг онцолж байлаа.
Түүнчлэн бүх нийтийг хамарсан тогтвортой, хангалттай цалин хөлс бүхий ажлын байруудыг шинээр бий болгохгүйгээр Мянганы хөгжлийн зорилтууд болон 2015 оноос хойших тогтвортой хөгжлийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэдгийг ч анхаарах хэрэгтэй. Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн үед саарсан хэдий ч хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэж байгаа бөгөөд эдийн засаг өсөхөд хүн амын дийлэнх хэсгийн орлого үлэмж хэмжээгээр нэмэгддэг байх нөхцөлийг төр, засгийн бодлогоор бий болгох шаардлагатай байгааг дурдаад манай улс 2015 оноос хойших тогтвортой хөгжлийн асуудлаа оновчтой томьёолох үүднээс Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг арилгах зорилтуудаа ажил хэрэг болгон эрчимжүүлж, үлдэж байгаа нэг жилийн хугацаанд илүү эрч хүчтэй, далайцтай ажил өрнүүлэх хэрэгтэй байгааг тэмдэглэн хэлэв.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны
байнгын хорооны ажлын алба
байнгын хорооны ажлын алба