Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хорооны 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Ажлын хэсгийн хуралдааны товч мэдээ

2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 15.00 цагт “В” танхимд Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан “Нийслэл хотын хүн амын хэт төвлөрөлтэй холбогдуулан төр захиргааны төв байгууллагуудыг дагуул хотуудад нүүлгэн шилжүүлэх, дагуул хот байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын тооцоо хийх үүрэг бүхий”Ажлын хэсгийн хуралдаан болов.
Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, Улсын Их хурлын гишүүн Д.Арвин, С.Бямбацогт нар болон Нийслэлийн засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Төрийн байгуулалтын байнгын хорооны ахлах зөвлөх М.Тайшир, Эдийн засгийн байнгын хорооны зөвлөх Ш.Ариунжаргал, референт Г.Баярмаа, Б.Хатантуул нар оролцов.
Уг хуралдаанаар Ажлын хэсгийн гишүүд саналаа хэлж, дараагийн хуралдаан хүртэл нийслэл хотын хүн амын хэт төвлөрөлтэй холбогдуулан төр захиргааны төв байгууллагуудыг дагуул хотуудад нүүлгэн шилжүүлэх асуудлыг Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хот барих газруудын боломжит хувилбарыг тооцоо, судалгаатай гарган танилцуулах чиглэлийг Улаанбаатар хотын Засаг даргын орлогчид өглөө.



Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл