Цэс

Холбоо барих

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСГИЙН 2013 ОНЫ 5 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг нэгтгэн бүх шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын дэд хэсэг 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 13.00 цагаас 334 тоот өрөөнд хуралдлаа.
Ажлын дэд хэсгийн хуралдаанд Эрүүл мэндийн яамны иргэний эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Гэрэлмаа, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндийн санхүүжилтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Эрдэнэчимэг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалын газрын дарга Ц.Ганцэцэг болон тус Байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд оролцлоо.
Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа ажлын дэд хэсгийн гишүүдэд даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үндсэн багцад хамаарах тусламж үйлчилгээний талаарх санал болон тусламж үйлчилгээтэй холбогдон гарах зардлын тооцооллыг гарган дараагийн Ажлын хэсгийн хуралдаанд танилцуулах үүрэг өгсөн бөгөөд хуулийн төсөлд тусгах саналаа нэгтгэн яамдын удирдлагуудад танилцуулан албажуулж яаралтай ирүүлэх талаар анхаарууллаа.
Ажлын дэд хэсгийн гишүүд даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үндсэн багцад төрөх, эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээг нэмж тусгах нь зүйтэй гэж Ажлын дэд хэсэг үзлээ.
Ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагт өндөрлөлөө.

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл