2013.05.23 өдөр Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн /шинэчилсэн
найруулга/ төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт
бэлтгэх Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагт “Б” танхимд хуралдаж Улсын Их
Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, Р.Амаржаргал, Д.Ганбат, Ц.Нямдорж, С.Одонтуяа нар оролцов.
Уг хуралдаанаар
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүдээс гүйцээн
боловсруулах чиглэл өгсний дагуу Дэд ажлын хэсгээс боловсруулсан
зарчмын зөрүүтэй саналын томъёололуудыг нягтлан дахин хэлэлцэн, санал солилцож Эдийн засгийн байнгын
хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.
Ажлын алба