Цэс

Холбоо барих

БАЙГАЛЬ ОРЧИН,ХҮНС,ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ /2013.05.20/

Байгаль орчин, хүнс,хөдөө аж ахуйн байнгын хорооны 2013 оны 11 тоот тогтоолоор байгуулагдсан Говь-Алтай аймагт төмрийн хүдэр олборлох үйл ажиллагаа явуулж буй байдалд Байгаль орчныг хамгаалах тухай болон холбогдох бусад хуулийн хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 15.55 цагт Төрийн ордны А танхимд эхлэв. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Баярсайхан, О.Баасанхүү, Ц.Цолмон болон ажлын дэд хэсгийн гишүүд болох Байгаль орчин,хүнс,хөдөө аж ахуйн байнгын хорооны ахлах зөвлөх Р.Батсүх, реферэнт Б.Баярмаа, Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт үнэлгээний хэлтсийн зөвлөх Ц.Цэрэн, Байгаль орчин,ногоон хөгжлийн яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн Д.Шижир-Эрдэнэ, Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн С.Ган-Очир, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи, уул уурхай,техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Цэвээнравдан, Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн мэргэжилтэн Ц.Жаргалнэмэх нар оролцлоо. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Баярсайхан удирдан явуулж, ажлын дэд хэсгийн гишүүдийг танилцуулав. Ажлын хэсэг энэ долоо хоногт дахин хуралдаж, ирэх долоо хоногт үзлэг шалгалтыг газар дээр нь явуулахаар тогтлоо.
Хуралдаан 16.25 цагт өндөрлөв.
Тойм бэлтгэсэн: Г.Алтанцэцэг
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл