Цэс

Холбоо барих

БАЙГАЛЬ ОРЧИН,ХҮНС,ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ /2013.05.20/

Байгаль орчин, хүнс,хөдөө аж ахуйн байнгын хорооны 08 тоот тогтоолоор байгуулагдсан Химийн хорт болон аюултай бодисын тухай болон холбогдох бусад хуулийн хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 13.25 цагт Төрийн ордны А танхимд эхлэв. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг, Г.Баярсайхан, О.Баасанхүү болон ажлын дэд хэсгийн гишүүд болох Байгаль орчин,хүнс,хөдөө аж ахуйн байнгын хорооны ахлах зөвлөх Р.Батсүх, Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт үнэлгээний хэлтсийн реферэнт А.Батсайхан, Байгаль орчин,ногоон хөгжлийн яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн С.Болдхуяг, Ц.Батжаргал мөн яамны Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн Үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Л.Жаргалсайхан, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Н.Бямбадорж мөн Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэцэцэг, Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Хулан мөн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Н.Нарангэрэл, Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн А.Жаргал, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах газрын дарга Б.Мандахгэрэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Нямжав , Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал М.Бямбасүрэн нар оролцлоо. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг удирдан явуулж, ажлын дэд хэсгийн гишүүдийг танилцууллаа. Ажлын дэд хэсгийн гишүүд удирдамжтай холбоотойгоор санал бодлоо хэлж, үзлэг шалгалтыг 2013 оны 06-р сарын 10-ны дотор багтаан хийж гүйцэтгэхээр тогтов.
Хуралдаан 14.25 цагт өндөрлөв.
Тойм бэлтгэсэн: Г.Алтанцэцэг
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл