Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагт “Г” танхимд хуралдаж Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, Д.Ганбат, Ц.Нямдорж, С.Одонтуяа, Л.Энх-Амгалан нар оролцов.
Уг хуралдаанаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүдээс гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу Дэд ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёолол болон Үнэт цаасны зах зээлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл дээр санал солилцож, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.
Ажлын алба