Цэс

Холбоо барих

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ 2013 ОНЫ 5 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ДЭД АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий дэд ажлын хэсгийн хуралдаан 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 15:00 цагт Төрийн ордны “В” танхимд хуралдав. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, дэд ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан удирдав.

Ажлын хэсгийн хуралдаанаар уг хуулийн төслийн талаар ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан хуулийн нэр томъёо болон өмгөөлөгчдийн ажиллах хангамж, баталгаа нөхцөл, эрх үүргийн хязгаарлалт боломжийн талаар тодруулж, нарийвчлан судлах шаардлагатай байгаа талаар санал хэлэв. Мөн ХЗҮХ-ийн экспертийн албанаас гаргасан хууль зүйн зөвлөмжийг танилцуулж, ажлын хэсгийн гишүүд харилцан санал солилцов.

 

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл