Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан Монгол Улсын хуулийг нийтэллээ.
Үүнээс гадна Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй тус хууль санаачлагчид нь буцаах шийдвэр гаргажээ. Энэ тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтлэв.
Мөн дугаарт, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох тухай, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргыг томилох тухай, Зарим шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтэллээ.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын байгууллагын тухай, Авлигын эсрэг хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэллээ. Холбогдох хуулиудад “ял шийтгүүлж байгаагүй”, “..эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй”, “ял шийтгэгдэж байгаагүйг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт” гэсэн нь Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ. Энэ тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээс дэлгэрэнгүй танилдцах боломжтой.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци
2013 оны 5 дугаар сарын 20
2013 оны 5 дугаар сарын 20