Цэс

Холбоо барих

Ажлын хэсэг байгуулах тухай (2013.05.14 № 05)

ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ

ТОГТООЛ


2013 оны 05 дугаар Дугаар 05                                                                                  Улаанбаатар

сарын 14-ний өдөр                                                                                                                  хот


Ажлын хэсэг байгуулах тухай


Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:


1.“Оюу толгой” ХХК 2010-2012, 2013 оны 2 дугаар улирал хүртэл Улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдал, Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ болон түүний хэрэгжилтийн байдалтай танилцаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг доорх бүрэлдэхүүнтэйгээр баталсугай.


Ажлын хэсгийн ахлагч:


С.Ганбаатар -Улсын Их Хурлын гишүүн


Гишүүд:

Б.Болор -Улсын Их Хурлын гишүүн

Ц.Оюунбаатар -Улсын Их Хурлын гишүүн

Д.Хаянхярваа -Улсын Их Хурлын гишүүн

Ч.Хүрэлбаатар -Улсын Их Хурлын гишүүн

Ж.Эрдэнэбат -Улсын Их Хурлын гишүүн


2. Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийг доорх бүрэлдэхүүнтэйгээр баталсугай.


Дэд ажлын хэсгийн ахлагч:

Ц.Цэрэн -Улсын Их Хурлын тамгын газрын хяналт үнэлгээний хэлтсийн зөвлөх

Гишүүд:

С.Энхцэцэг -Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны

зөвлөх


Ц.Батбаатар -Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны референт


С.Уранчимэг -Улсын Их Хурлын тамгын газрын хяналт үнэлгээний хэлтсийн референт


А.Сүхбаатар -Үндэсний аудитын газрын стратегийн удирдлагын газрын захирал


Д.Ганбилэг -Үндэсний аудитын газрын ахлах аудитор


Э.Батбаяр -Сангийн яамны төсвийн орлогын хэлтсийн дарга


Э.Алтанзул -Сангийн яамны төсвийн орлогын хэлтсийн ахлах

мэргэжилтэн


Н.Энхбаяр -Уул уурхайн яамны СБТГ-ын Эдийн засаг, санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга


Ш.Эрдэнэцэцэг -Уул уурхайн яамны СБТГ-ын Эдийн засаг, санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн


Т.Мөнхчулуун -Гаалийн ерөнхий газрын дэргэдэх бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын дарга


С.Отгонпүрэв -ГЕГ-ын дэргэдэх бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын ахлах байцаагч


Г.Батсайхан -Үндэсний татварын ерөнхий газрын эрсдлийн удирдлагын газрын дарга


Б.Цогтнаран -ҮТЕГ-ын Улсын төсвийн орлого, хяналтын газрын ТХМХ-ын дарга


Б.Даваадэмбэрэл -ҮТЕГ-ын УТОХГ-ын хяналт шалгалтын хэлтсийн дарга


Ж.Цогтбаяр -Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын СХШ хэлтсийн дарга


Д.Баатар -МХЕГ-ын СХНХХ газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч


Д.Чилхаажав -МХЕГ-ын Геологи уул уурхайн хяналтын улсын

ахлах байцаагч


Л.Лхагвасүрэн -МХЕГ-ын дэд бүтцийн хяналтын газрын барилгын

техникийн хяналтын улсын ахлах байцаагч


Ч.Бат-Эрдэнэ -Олон Улсын санхүүгийн шинжээч,


Н.Наранбаяр -Судлаач


Р.Лхагвасүрэн -Улсын Их Хурлын гишүүний зөвлөх


3.“Оюу толгой” ХХК 2010-2012, 2013 оны 2 дугаар улирал хүртэл Улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдал, Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ болон түүний хэрэгжилтийн байдалтай танилцаж, гаргасан санал дүгнэлтээ 2013 оны 10 дугаар сард багтаан Төсвийн байнгын хороонд танилцуулахыг Ажлын хэсэг /С.Ганбаатар/-т даалгасугай.

ТӨСВИЙН БАЙНГЫН

ХОРООНЫ ДАРГА Ц.Даваасүрэн

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл