Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хорооны 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дэд ажлын хэсгийн хуралдааны тойм

Дэд ажлын хэсгийн хуралдааны тойм

            Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын дэд хэсгийн хуралдаан 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 13:30-15:10 цагт Төрийн ордны “В” танхимд хуралдаж, дэд ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат хуралдааныг удирдав.  Ажлын дэд хэсгийн хуралдаанаар цагдаагийн байгууллагын тогтоолцооны асуудлын талаар дахин нарийвчлан хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан хуулийн төслийн тодорхой зүйл заалт дээр асуулт асууж, саналаа хэллээ. Тухайлбал төрийн өмчид компаниудын гэрээт, харуул хамгаалалтын үүргийг гүйцэтгэвэл орон нутаг дахь цагдаагийн байгууллага төсөв, санхүүгийн хувьд бие даах боломжтой, иргэний зөвлөл нь жил бүр цагдаагийн байгууллагын төсвийн зарцуулалтыг хянах, удирдлагуудад нь үнэлэлт, дүгнэлт өгөх,  удирдлагыг сонгох үйл явцад нь саналаа илэрхийлэх, онц байдал зарласан үед цагдаагийн албан хаагч удирдах албан тушаалтны үүрэг даалгаварыг биелүүлэх  зохицуулалт хэрхэн тусгасан, цагдаагийн албан тушаалын цол, цагдаагийн алба хаагчид олгох нөхөн олговор, тусламж болон бусад баталгааны талаар саналаа солилцлоо. 

 

Тоймыг бэлтгэсэн: Хууль зүйн байнгын

хорооны референт Ч.Батбямба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл