Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл онлайнаар хуралдав. Хуралдаанд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Элбэгзаяа нар цахим болон онлайн хуралдааны бэлтгэл ажлын талаар танилцууллаа.
УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн гишүүд маргаашийн чуулганы нэгдсэн хуралдааныг ямар дэгээр, хэрхэн зохион байгуулах талаар санал солилцов. Хурлаас:
1. 2020 оны хаврын чуулгантай адилаар хуралдааны 5 танхимд гишүүдийг хуваарилан суулгаж хуралдах;
2. Онлайнаар буюу гишүүд Төрийн ордонд ирэлгүйгээр байгаа газраасаа хуралдаанд оролцох гэсэн хоёр хувилбарын аль нэгийг сонгох нь зүйтэй гэж үзэв.
Өнөөдөр 17.00 цагаас нийт гишүүдийн онлайн хурлыг зохион байгуулж, баасан гарагийн хуралдааны дэг болон дээрх хоёр хувилбарын алийг сонгох талаар хэлэлцэхээр тохирлоо.